Шинээр 30 сургууль, 31 цэцэрлэг нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

Энэ жил 30 сургууль, 31 цэцэрлаг, зургаан дотуур байр, спортын заалны 16 барилга шинээр барьж байгаа талаар БСШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг дуулгав. Барилгын ажил төлөвлөгөөний дагуу шуурхай явагдаж байгаа бөгөөд ирэх сарын 1 гэхэд нэлээд нь ашиглалтад орох юм. энэ жилийн хувьд 250 гаруй дотуур байр, хичээлийн байр, цэцэрлэг, сургуулийн барилгад засварын ажил хийж, нийт 17 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Харин шинэ барилга барихад 119 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top