“Гурван мянган хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага “Оюуны чадвар” төвтэй хамтран “3000 хүүхэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. “3000 хүүхэд хамрагдах энэхүү хөтөлбөрийг орон нутгийн хүүхдийг чадваржуулах, оюун ухаан, бие бялдрыг нь хөгжүүлэх, байгаль орчиндоо ээлтэй, эх дэлхийгээ хайрлан хамгаалахад өсвөрийн сурагчдын оролцоог нэмэгдүүлэхийн тулд зохиож байгаа юм. энэ сарын 27-ноос ирэх сарын 5 хүртэл хэрэгжих энэ хөтөлбөрийн хүрээнд таван удаагийн явган аялал, “Flash mob” бүжгийн тэмцээн, “Залуу удирагч хөгжил” өдөрлөг зохион байгуулж, төрөл бүрийн дугуйлан, секцүүдэд хүүхдүүдийг хамруулах юм байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top