Тууврын мал оруулахгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

Нийслэлийн Хан-Ул дүүргийн нутаг Яармаг, Нисэх, Биокомбинатын чиглэлийн Авто тээврийг шалган бүртгэх товчоодод байгалийн голомтот болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс сэргийлэх 24 цагийн хяналт шалгалт хийж эхэллээ. Шалгалт явуулах ажлын хэсэг ирэх сарын аравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллана. Энэ хугацаанд Нисэх, Яармагийн дэнжид тууврын мал оруулахгүй байх, малын түүхий эдээр үйлдвэрлэл худалдаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад эрүүл ахуй халдвар судлалын хяналтын үзлэг тандалт, шинжилгээг зохион байгуулах аж.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top