Нисванисын Амгаа, Харангын Лхагваатай эн тэнцэж чадсангүй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

Монголын анхны Facebook сонгууль амжилттай үргэлжилж байна. Facebook Харангын Лхагваа, Нисванис хамтлагийн Амгаа нарыг “Монголын №1 рок дуучин хэн бэ?” гэсэн асуултан доор өрсөлдүүллээ. Энэхүү өрсөлдөөнөөр мэдээж Харангын Лхагваа 55 хувийн саналаар ялалт байгууллаа. Монголд 1990-ээд оны сүүл үеэс амьд хөгжим сонирхогч залуусын тоо нэмэгдэхийн хэрээр амьд хөгжим хүчээ авч байв. Энэ үеэр Харанга хамтлаг байгуулагдаж тухайн үед амьд хөгжмөөр цангасан хүмүүсийн сэтгэлийг соронзон мэт татсан билээ. Монголын рок попын ертөнцийн амьд домог болсон ган хоолойт дуучин бол Харангын Лхагваа гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз. Тиймдээ ч Лхагваагийн дууг сонсон омогшиж, догдлож бас уярах дуртай хүмүүс олон байдаг нь энэхүү сонгуулийн үр дүнгээс харагдаж байна. Харин Нисванис хамтлагийн Амгаа амьд хөгжмийн ертөнцөд аль хэдийнэ өөрийн орон зайг бий болгосон бөгөөд шүтэн бишрэгчид нь амьд хөгжмийн загалмайлсан эцэг ч хэмээдэг. Гэвч амьд хөгжмийн загалмайлсан эцэг болох Нисванисын Амгаа 45 хувийн саналтайгаар ялагдал хүлээлээ. Түүний дууны үгийн утга, хөгжмийн хандлага олон хүмүүсийг байлдан дагуулдаг хэдий ч Харангын Лхагваатай эн тэнцэж чадсангүй.

Монголын анхны “Facebook” сонгуулийг “Монгол Freezone” Facebook Page, Zindaa.mn сайтын дэд сайт Freezone.zindaa.mn хамтран зохион байгуулж байгаа билээ. Та бүхэнд сонгуульд оролцохдоо www.facebook.com/MongolFreezone хаягаар орж санал өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.

Координатор: Zizo

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top