О.Магнай: Би хүн учраас дурлана, надад ч дурлана

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 07

-Хувьсгалыг  хэн нэгэн хүн төлөвлөөд хийдэг ажил биш. Ард түмэн өөрсдөө хийдэг юм?

-Яг үнэн. Ард түмэн өөрсдөө хийдэг. Би түүн дээр 100 хувь санал нэг байна.
Олны танил эмэгтэйчүүдээс хэн нь таалагддаг вэ?
-Зурагтаар гардаг эмэгтэйчүүд таалагддаггүй. Зүгээр л эгэл эмэгтэйчүүд таалагддаг.
-Телевизээр эгэл бус эмэгтэйчүүд гардаг гэсэн үг үү. Тэгэхээр өөрөө эгэл бус гэсэн үг үү?
-Зүгээр л эгэл эмэгтэй таалагддаг.
 -Эгэл гэж ямар эмэгтэй вэ?
-Энэ талаар дараа тухтай яръя. Ийм сэдвээр ярихад бэлэн биш байна.
-Магнайгийн гэргий ямар хүн байх ёстой вэ?
-Эмэгтэй хүн амбицлахыг зөвшөөрдөг. А.Меркел сая өрийн асуудлаар ямар хүн гэдгээ харуулсан. Би энэ бүхнийг дэмждэг. Гэхдээ манай гэрт тийм эмэгтэй байхыг би хүлээн зөвшөөрч чадахгүй.

Хүүхэдтэй юу?
-Хүүхэд байхгүй
 -Хамгийн сүүлд хэзээ дурласан бэ?
-Амьдралдаа нэг  л удаа дурласан.

-Охид, эмэгтэйчүүд хайр сэтгэлээ илчилж байна уу?
- Мэдэхгүй. Би дурлана , хүн надад дурлана. Гэхдээ надад нэг их дурлаад сүйд болсон эмэгтэйчүүд олон байхгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top