Топ модель Э.Одгэрэл шинэ байранд оржээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 07

Мөнхий залуу” тодотголтой загвар өмсөгч Э.Одгэрэлийн амьдрал тун нууцлаг. Тэрбээр хэвлэлд тэр бүр ярилцлага өгдөггүй нэгэн. Энэ байдал нь ч түүний хувийн амьдралыг бусдад илүү сонирхолтой болгодог биз.

Саяхан авсан мэдээллээр топ модель Э.Одгэрэл 200 мянган ам.долларын үнэтэй шинэ байшинд амьдрахаар нүүсэн гэнэ.

Тэрбээр өмнө нь амьдарч байсан “Оддын хотхон” дахь гурван өрөө байраа 135 мянган ам.доллараар зараад ийнхүү шинэ байр руугаа нүүсэн байна.

Түүнийг одоогоор яг аль хороолол, хотхонд 200 мянган ам.доллараар байр авсан нь тодорхойгүй байгаа ч тэрбээр амьдралаа цоо шинээр эхлэхээр болж шинэхэн байрныхаа бүх тавилгыг ч бас шинээр авахаар болсон гэнэ. Учир нь тэрбээр өөрийн амьдарч байсан байраа бүрэн тавилгатайгаар нь дараагийн эзэнд нь худалджээ.

Загвар өмсөж, хааяа нэг реклам, кинонд тоглодог түүнийг хаанаас ийм их мөнгө олдог байна аа гэж хуучин хөршүүд нь гайхдаг байна.

Э.Одгэрэл нэг охинтой бөгөөд тэрбээр охиноо ОХУ-д суралцуулан ганцаараа амьдардаг ч гурван өрөө байр нь багадсан бололтой.

Б.Тэлмэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top