Г.Алтаншагай Соёлын тэргүүний ажилтан болов

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 28

Хувь, хувьсгалдаа  эрс шинэчлэл хийгээд байгаа жүжигчин Г.Алтаншагай чамлахааргүй  амжилттай яваа. Түүний амжилтыг төр үнэлж,  тоглолтынх нь үеэр энгэрийг нь цооллоо. Тодруулбал тайзнаа тавигдаж байгаа “Миний нууц хүү” жүжгийн өчигдрийн тоглолтын үеэр  Г.Алтаншагай  Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасныг  УИХ-ын гишүүн Э.Мөнх-очир гардуулсан юм.

Шинэхэн  соёлын тэргүүний ажилтан ихийг хийж бүтээх урмаар тэтгэж байгаа  төр, ард түмэндээ баярласнаа илэрхийлж,  олон сайхан  уран бүтээлээрээ  үзэгчидтэйгээ уулзах болно гэдгээ амлалаа.  

П.Төгөлдөр  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top