Х сүлжээг эзэмшигч Илон Маск ChatGPT чатботтой харилцсаны дараа амиа хорлох болсон тухай мэдээ гарах болсонтой холбогдуулан тус чатботоос хайртай хүмүүсээ хол байлгахыг уриалсан байна.
Нэрээ нууцалсан хэрэглэгч ChatGPT чатботтой харьцсаны дараа амиа алдсан гэх есөн тохиолдолд гарснаас тав нь амиа хорлолт байсан тухай Х сүлжээнд бичжээ. Энэхүү постын дор Маск хайртай хүмүүстээ ChatGPT чатботыг ашиглуулахгүй байхыг уриалсан байна.
Үүнээс өмнө тус чатботыг бүтээсэн OpenAI компанийг амиа хорлоход хүргэсэн гэх хэрэгт нэг бус удаа буруутган, шүүхэд өгч байсан тохиолдол гарсан.
Өнгөрсөн оны наймдугаар сард Wall Street Journal сонин, ChatGPT чатбот Yahoo компанийн ажилтныг эхийгээ хөнөөж, өөрийгөө егүүтгэхэд хүргэсэн тухай мэдээлж байжээ. Энэ нь хиймэл оюун ухаан сэтгэцийн тогтворгүй хүнийг аллага үйлдэхэд хүргэсэн анхны тохиолдол юм.

Сэтгэгдэл ( 0 )