Ирэх таван жилд роботууд мэс заслын эмч нарыг орлох чадвартай болно гэж “Neuralink” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск Х сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.
Тэрбээр мэс заслын салбар дахь робот техникийн дэвшлийн талаарх блогер Марио Науфалагийн постын дор ирэх таван жилд роботуд хамгийн шилдэг мэс засалчдыг ардаа орхино гэсэн коммент бичжээ. Түүний бичсэнээр, “Neuralink” компани хүний тархины эсэд электрод суулгах мэс засалд роботыг ашигласан байна. Робот ийм мэс ажилбарыг маш хурдтай бөгөөд өндөр нарийвчлалтай гүйцэтгэдэг бөгөөд хүнд ийм чадвар дутдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )