Монгол Улсад орчин цагийн Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Төвийн бүсийн барилга экспо-2026” барилгын салбарын үзэсгэлэн яармаг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Барилгын салбарын төсөл, шинэ технологи, шинэлэг инновацийг нэг дор төвлөрүүлсэн энэхүү арга хэмжээ зөвхөн бүс нутгийг хамарсан биш олон улсын хэв шинжтэй боллоо.
“Төвийн бүсийн барилга экспо-2026” үзэсгэлэн яармагийн хүрээд 92 аж ахуйн нэгж байгууллага оролцож, 2500 гаруй иргэд хүрэлцэн ирж мэдээлэл авлаа.
Улсын их хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын Хот төлөвлөлт, бүс нутаг, суурьшлын хөгжлийн газрын дарга Ж.Батболд, Барилга байгууламж, техникийн захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Д.Батням, Сургалт, судалгаа, инновацын хэлтсийн дарга Б.Булганхүү, МБНХолбооны гүйцэтгэх захирал Б.Өлзийбат Барилгын хөгжлийн төвийн эрхэм төлөөлөгчид мөн Дархан-Уул аймгийн удирдлагууд, ГХБХБГазрын удирдлагууд оролцлоо.



Сэтгэгдэл ( 0 )