Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ болон бусад холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран өнөөдөр (2026.06.11) “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй Барилгын салбар” сэдэвт хэлэлцүүлэг, сургалтыг Барилгын хөгжлийн төвийн “Барилгачин” танхимд зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүний эрхийг хангах, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрыг бий болгох чиглэлээр төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.


Сэтгэгдэл ( 0 )