BE STRONG | Оролцогч Т.Дэлгэрмөрөн өөрийгөө "хайрлагч" хэмээн тодорхойллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

ТВ8 телевиз, HR CORPORATION-ийн ерөнхийлөгч, бизнесмен Ё.Мөнхдэмбэрэл нарын хамтран санаачлан хэрэгжүүлж буй сэтгэлгээний "BE STRONG" реалити шоуны эхний дугаар өчигдөр буюу 2026.05.04-нд үзэгчдийн хүртээл боллоо. 

Нэвтрүүлгийн эхний дугаарт оролцогчдын танилцуулга хийгээд шоуны дүрмийг танилцуулсан бөгөөд тус шоу нь оролцогчдын бодит өөрчлөлт, сэтгэлгээний хувьсгал, бие бялдарын хөгжил, сэтгэлзүйн хүч болон өрсөлдөөнт сорилтуудыг харуулахын зэрэгцээ үзэгчдэд урам зориг, ухаарал, өөрчлөгдөх сэтгэлгээ өгөх телевизийн анхдагч контент болж байна. 

 

 

Шоуны оролцогч дуучин Т.Дэлгэрмөрөнгийн хувьд нийгэмд танигдсан “дүрээ” тодорхойлохдоо өөрийгөө "хайрлагч" хэмээжээ. Мөн шоуны чамгүй "шуугиан" тарих оролцогчоор өөрийгөө нэрлэсэн тэрээр эмэгтэйчүүдийн эсрэг тэмцэж, эрэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэдгээ ч илэрхийлээд амжив. 

 

 

Шоуг хамтран санаачлагч Multiplier Ё.Мөнхдэмбэрэл “Be Strong” шоу төслийн хүрээнд оролцогчдод сэтгэлгээгээ задлах, өөрийгөө өөрчлөх, амьдралын шинэ зорилгоо тодорхойлох хөгжлийн хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлнэ. Мэргэжлийн ментор, бизнес коуч, стилист, фитнесийн дасгалжуулагч нараар баг бүрдүүлж, оролцогчдын сэтгэлгээ, оюун санаа, карьер, бие бялдар, стиль имиджийн түгжээг тайлж, нийгэмд нөлөөлөх бие хүний эрс өөрчлөлтийг бүтээх гэнэ. 

Оролцогчдын бодит түүх, сэтгэлзүйн өөрчлөлт, амьдралдаа гаргах шинэ шийдвэрүүдийг бодитоор харуулах "BE STRONG" реалити шоу нэвтрүүлэг долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болох бол мягмар болон баасан гарагт Channel-11 телевизээр цацагдах болно. 

"Хязгаар зөвхөн сэтгэлгээнд оршино" 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(178.174.229.45) 19 минутын өмнө

medrel pizda shuuuu

0  |  0
Top