
"ТВ8" телевиз болон "HR Corporation"-ийн ерөнхийлөгч Ё.Мөнхдэмбэрэл нарын санаачилсан BE STRONG реалити шоу нэвтрүүлэг яг энэ цаг үед Монголын телевизүүдийн эфирт цацагдаж байгаа хамгийн анхаарал татсан контентын нэгээр нэрлэгдсээр байна.
Бие, сэтгэл, харах өнцөг, үзэж туулсан амьдрал, өөрийгөө өөрчлөх хүсэл, тэмүүлэл, алдаа оноо бүхнээ олны өмнө ил гарган илэрхийлэх өвөрмөц шийдэл, сонирхолтой оролцогчдыг нэгтгэсэн BE STRONG шоу нь энэ төрлөөр хийгдэж байгаа үндэсний хэмжээний анхны реалити болж байгаа. Тийм ч учраас олны анхаарал, шүүмжлэл, эгдүүцлийг тэвчээртэй хүлээн авахаа илэрхийлсэн оролцогчид дугаараас дугаарт сонирхолтой сэдвээр ярилцаж, өөрсдийгөө илүү тод нээж эхэлжээ.
Өчигдөр (2026.05.11) гэхэд шоу нэвтрүүлгийн №3 дугаар эфирт цацагдаж, үзэгчид сүүлийн дугаарыг ам дамжуулан ярилцаж байна.
Сүүлийн дугаарт оролцогчид ментор Ё.Мөнхдэмбэрэлтэй чин сэтгэлийн яриа өрнүүлж, тэдний үнэн түүх болон нууцыг үзэгчдэд ямар нэгэн баггүй хүргэлээ. Шоуны хамгийн дуулиант оролцогчдын нэг болох УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнөөг хүртэл өөрийнх нь нэрийг дагалдан яваа нэршлийн талаар өөрийн бодлоо илэрхийлсэн нь сонирхолтой сэдэв.
Энэ тухай тэр "Ер нь нэг гарч ирээд, сайн муугаараа хэлүүлээд, энэ сэдвийг хаая гэж бодож байгаа. Тийм болохоор хүмүүс энэ талаар сэтгэгдэл бичих, тиймэрхүү байдлаар хандах болов уу гэдэг багцаа байсан л даа. Энэ дунд их олон янзын зүйл байгаа л даа. Зарим нь үнэн голоосоо үзэн ядаад бичиж байгаа хүмүүс байгаа. Маш ойрын маань хүмүүс, магадгүй өрсөлдөгч гэж боддог хүмүүс зохион байгуулалттайгаар бот ажиллуулж байгаа. Зарим нь яагаад тэгдгийг нь мэдэх ч үгүй "бандааш, бандааш" гээд бичээд байна шүү дээ. Тэгэхээр тэгдэг л юм байна гээд бодоод байдаг.
Одоо би гарч ирээд ярьж байна шүү дээ. Тэгэхэд 9 жилийн өмнөх зүйлс яг хэвээрээ байж байна. Тэгэхээр би дахиад тодорхой цаг хугацааг туулж байж үүнийг давж гарах гээд байна шүү дээ. Тухайн үед магадгүй нүүр тулаад гарах ёстой байсан байх.
Архи их уусан. Уучихаар хүн хуучнаа яриад эхэлдэг, дурсамжиндаа амьдраад байдаг юм билээ" гэж анхаарал татсан яриа дэлгэжээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
Түүний хувьд энэхүү шоунд оролцож, өөрийгөө болон олон нийтийг сэтгэлгээний өөрчлөлтөд уриалж буй.
Энтертайнмент, сорилт, өрсөлдөөн, нөлөөллийн документари элементүүдийг хослуулсан Be Strong шоу 18 дугаарыг үзэгчдэд толилуулна.
Оролцогчдын бодит түүх, сэтгэлзүйн өөрчлөлт, амьдралын шинэ шийдвэрүүдийг харуулж, үзэгчдэд урам зориг өгч, хүн бүр өөрийгөө хөгжүүлэхэд чиглэх реалити шоу нэвтрүүлгийн шинэ дугаар долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт ТВ8, мягмар, баасан гаригт Channel-11 телевизээр үзэгчдэд хүрч байна.

.jpg)

Сэтгэгдэл ( 0 )