.jpg)
"ТВ8" телевиз болон "HR Corporation"-ийн ерөнхийлөгч Ё.Мөнхдэмбэрэл нарын санаачилсан BE STRONG реалити шоу нэвтрүүлгийн сонирхолтой оролцогчдын нэг хуульч, өмгөөлөгч Л.Батжав +50 насны төлөөлөл болон уг шоунд оролцож байгаа билээ.
Үзэж туулсан амьдрал, судалж мэдсэн эрдэм, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нэгэнт өөрийн болгосон өмгөөлөгч Л.Батжав зөв, цэгцтэй хувцасладаг жентельмэн харчуудын нэг болохоо Be Strong-ын дугаараас дугаарт өөрийгөө нотлон харуулсаар.
Олон нийтийн сүлжээнд танигдсан дүр хийгээд өнөөг хүртэл тогтсон хэм хэмжээгээ өөрчилж, өөрийн хил хязгаараа тэлэхээр шоунд оролцож байгаа Л.Батжав өнгөрсөн дугаарт хувь хүний илэрхийлэл болсон хувцасны шүүгээгээрээ үзэгчдийг аялуулсан нь тун сонирхолтой байв.
Хувцас загварын тухай өөрийн гэсэн хэмжүүртэй тэрээр "Би нэг их загварын сонирхолтой хүн биш л дээ. Гэхдээ сошл орчинд контент бүтээж, өдөрт гурваас дөрвөн пост оруулдаг хүний хувьд нэг ижил хувцастай, нэг ижил стильтэй байхгүй гэж бодоод хувцсаа байнга сольдог.
Машиндаа хоёр, гурван ээлжийн хувцас байнга авч явдаг. Шулуухан хэлэхэд, хүүхэд, залууст гээд л нас насныханд ярьж байгаа зүйлээсээ хамаараад хувцаслах явдал бий. Хүн чинь нийгмийн л амьтан шүү дээ. Нийгэмд өөрийнхөө үгийг бусдад хүргэхийг хүсэж байгаа учраас стиль имиж, орчин, цаг үетэйгээ зохицохыг боддог.
Надад маш олон дээл бий. Гэхдээ ганцхөн өнгийн. Хавар, намар, өвөл, зуных гээд нэг л материалаар хийлгэсэн. Бүсээ өөртөө зориулж оёулдаг. Гол нь хувцас хүний биед тохирсон байх ёстой гэж л би боддог" хэмээжээ.
Бие, сэтгэл, харах өнцөг, үзэж туулсан амьдрал, өөрийгөө өөрчлөх хүсэл, тэмүүлэл, алдаа оноо бүхнээ олны өмнө ил гарган илэрхийлэх өвөрмөц шийдэл, сонирхолтой оролцогчдыг нэгтгэсэн BE STRONG шоу нь энэ төрлөөр хийгдэж байгаа үндэсний хэмжээний анхны реалити болж байгаа. Тийм ч учраас олны анхаарал, шүүмжлэл, эгдүүцлийг тэвчээртэй хүлээн авахаа илэрхийлсэн оролцогчид дугаараас дугаарт сонирхолтой сэдвээр ярилцаж, өөрсдийгөө илүү тодоор нээсээр байна.

.jpg)

Сэтгэгдэл ( 0 )