Аргентинаас Кабо Верде улсын чиглэлд аялж байсан “MV Hondius” хөлөг онгоц дээр хантавирусийн халдвар дэгдсэний улмаас Нидерландын гэр бүлийн хос нас барсан тухай Өмнөд Африкийн БНУ-ын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
ВВС агентлагийн мэдээллээр, Йоханнесбург хотоос эх орондоо буцахаар нисэхээс өмнө эмэгтэйн биеийн байдал муудсан бөгөөд түүнийг ойрын эмнэлэгт хүргэж, улмаар тэндээ нас барсан байна. Нөхрийнх нь цогцос Гэгээн Хелений арал дээр байгаа аж. Sky News сувгийн мэдээлснээр, аяллын хөлөг онгоц Атлантын далайд Аргентины Ушуаяа хот болон арлын дунд явж байх үед эрэгтэйн биеийн байдал мууджээ.
AFP агентлагийн мэдээллээр, “MV Hondius” хөлөг онгоц дээр өөр нэг зорчигчийн цогцос байгаа аж. Хөлөг онгоц Кабо Верде улсын нийслэл Прая хотын боомтод зогсоод байна. Бусад зорчигчдыг эмнэлгүүдэд тусгаарлах эсэх асуудлыг ярилцаж байгаа аж. Зорчигчдын тоог мөн тодруулж байна.
Sky News сувгийн тодруулснаар, тус хөлгөөр зорчиж байсан Британийн нэг жуулчныг ӨАБНУ-ын эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд түүнд хантавирусийн халдвар илэрчээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч аяллын хөлөг онгоц дээр хантавирусийн халдвар дэгдсэний улмаас гурван хүн нас барж, зургаан халдвар авсныг баталсан байна.
Хантавирус нь гол төлөв жижиг биетэй сүүн тэжээлтэнд халдварладаг ч хүнд халдварлах тохиолдог гардаг байна. Хүнд хэлбэрийн халдвар нь уушги гэмтэх, зүрхний дутагдал, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Сэтгэгдэл ( 3 )
Iim ayalal ni bvh talaaraa mash ersdeltei sanagddag...
Iim ayalal ni bvh talaaraa mash ersdeltei sanagddag...
Iim ayalal ni bvh talaaraa mash ersdeltei sanagddag...