Хантавирус: Өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэхийн тулд цэргийн эмч нарын десант буулгажээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Их Британийн цэргийн эмч нар Атлантын далайн Тристан да Кунха аралд хантавирусийн халдвар авсан байж болзошгүй иргэнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр шүхрээр буужээ.

Тэрбээр хантавирусийн халдвар дэгдсэн “MV Hondius” аяллын хөлгөөс бууж, оршин суудаг Тристан да Кунхо аралдаа буцан иржээ. Дэлхийд эх газраас хамгийн алслагдмалд тооцогддог тус аралд нисэх онгоцны буудал байдаггүй тул зөвхөн далайгаар хүрэх боломжтой аж. Өвчтөний хүчилтөрөгчийн нөөц дуусаж байгаа тул Их Британийн эх баригчид цэргийн эмч нарыг шүхрээр буулгасан байна.

“MV Hondius” хөлөг дээр хантавирусийн халдварын улмаас анхны нас баралт бүртгэгдсэнээс хойш нэг сарын дараа тус хөлөг Канарын арлуудын Тенерифт хүрэлцэн очжээ. Ням гарагийн орой тус хөлгөөс нийт 90 зорчигчийг нүүлгэнэ шилжүүлжээ.

 

 

Зорчигчид өөр өөрсдийн эх орон руугаа буцсан бөгөөд хамгийн сүүлд буюу даваа гарагт Австралийн аялагчид ниснэ.

Зорчигчдын нүүлгэн шилжүүлэх ажиллагааг ажиглахаар Тенерифт очсон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тердос Аданом Гебрейесус аялагчдыг 42 хоногийн хугацаанд тусгаарлахыг зөвлөсөн байна.

Хантавирусийн халдвар дэгдсэн шалтгааныг Аргентины өмнөд хэсэгт байрладаг хогийн цэгтэй холбон тайлбарлажээ. Тус бүс нутагт аялагчид шувуу ажиглахаар олноор очдог бөгөөд вирусийг мэргэчид зөөвөрлөсөн гэж үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top