АНУ-ын засаг захиргаа үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаарх асар их хэмжээний мэдээлэл, сонирхолтой баримтуудыг удахгүй ил болгоно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.
Тэрбээр ийм төрлийн үзэгдэлтэй таарч байсан АНУ-ын цэргийн нисгэгчидтэй үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаар өмнө нь ярилцаж байснаа дурсаад цэргийн нисгэгчид итгэхийн аргагүй зүйл харж байсан гэж ярьж байсан гэв. Энэ бүхнийг удахгүй нийтлэгдэх материалуудаас унших боломжтой гэж Трамп тодруулсан байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын засгийн газар үл мэдэгдэх нисдэг биет болон харь гарагийн амьдралын хэлбэрүүдийн талаарх архивын материалуудыг нийтэлж эхэлсэн. Трампын ярьснаар, тэр Пентагоны тэргүүн Пит Хегсет болон холбогдох агентлагуудын удирдлагад харь гарагтай холбоотой, үл мэдэгдэх ер бусын үзэгдэл, үл мэдэгдэх нисдэг биет болон маш нууцлаг бөгөөд асар сонирхолтой сэдэвт хамаарах мэдээлэл, засгийн газрын баримтуудыг нийтлэх үүрэг өгнө гэж Трамп онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )