
Шинэ Зеландын Крайстчерч хотын “Sunshine Corner Market” хүнсний дэлгүүрт маш ховор төрлийн алим үзэх гэсэн худалдан авагчдын цуваа тасрахгүй байна. Нэг тал нь улаан, нөгөө тал нь шар өнгө алим нь хоёр өөр өнгийн улим нийлүүлсэн мэт тод ялгаралтай.
Гений мутацын үр дүнд гарсан үр жимс хоёр өөр төрлийн гений эсээс бүрэлддэг бөгөөд байгальд саяд нэг удаа тохиодог байна.
Дэлгүүрийн эзэн Хизерийн ярьснаар, энэхүү ховор алим жинхэнэ үзмэр болоод байна. Худалдан авагчид гэрийнхэндээ энэ талаар ярьж, тэнд итгэлгүй өөрсдийн нүдээр харах гэж дэлгүүрт ирдэг байна.
Зарим худалдан авагчид аливаа тэмцээн, уралдаанд оролцохын өмнө аз дуудан, алимд хүрэхийг хүсдэг байна. Ер бусын алимын хадгалах хугацааг хөргөгчид хийж, уртасгаад байгаа бөгөөд үүрд хадгалж үлдэх эсвэл дундуур нь хувааж, доторхыг нь харах эсэх шийдвэрийг ойрын үед гаргах болно гэж Хизер ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )