Өнөөдөр 2026.04.27. Энэ оны 117 дахь өдөр бөгөөд он дуусахад 248 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 39 минутад мандаж, 20 цаг 00 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 11 хэм дулаан, шөнөдөө 1 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн график дизайны өдөр тохиож байгаа бол Иранд Аюулгүй тээврийн өдөр бол ОХУ-д Парламентын, Словенид Эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг бослогыг дурсах өдөр, Якутад Бүгд найрамдах улсын, Молдавд Төрийн далбааны, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад Эрх чөлөөний, Сьерра-Леоне, Тогод Тусгаар тогтнолын өдөр юм.
Энэ өдөр Францын жүжигчин Анук Эме, Англи-америкийн дуучин, жүжигчин Шина Истон, Оросын дуучин, хөгжмийн зохиолч Стас Михайлов, Их Британийн жүжигчин, Алтан бөмбөрцгийн шагналт Салли Хокинс, Нидерландын хаан Виллем-Александер, Испанийн хөлбөмбөгч Исаак Куенка зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1965 оны энэ өдөр БНМАУ, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.
2013 оны дөрөвдүгээр сарын 27-29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотод болжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1945 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайнаар Германы цэргүүдийг Финландын Лапландаас гаргажээ.
1960 оны энэ өдөр Того улс НҮБ-ын дэмжлэгтэйгээр Францаас тусгаар тогтнов.
1961 оны энэ өдөр Африкийн Сьерра-Леоне улс Их Британиас тусгаар тогтножээ.
1967 оны энэ өдөр Канадын Монтриал хотод дэлхийн үзэсгэлэн яармаг нээгдэв.
1981 оны энэ өдөр компьютерийн маусыг үйлдвэрлэжээ.
1992 оны энэ өдөр Югославын холбооны бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд байсан Серби, Монтенегро улсууд тусгаар тогтнов.
1993 оны энэ өдөр Хятад, Тайванийн төлөөлөгчид 1949 оноос хойш анх удаа уулзав.
2005 оны энэ өдөр Airbus А380 онгоц анхны нислэгээ үйлджээ.
2006 оны энэ өдөр Дэлхийн худалдааны хоёр ихэр цамхагийн буурин дээр "Эрх чөлөөний цамхаг"-ын барилгын ажил эхэлжээ.
2012 оны энэ өдөр Украины Днипропетровск хотод дөрвөн удаа дэлбэрэлт болж 27 хүн ноцтой бэртэв.
Өнөөдөр үс засуулбал эрхтэн хурц болно
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )