Өнөөдөр 2026.04.20. Энэ оны 110 дахь өдөр бөгөөд он дуусахад 255 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 52 минутад мандаж, 19 цаг 50 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 10 хэм дулаан, шөнөдөө 5 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын хар тамхины эсрэг өдөр, Хятад хэлний өдөр тохиож байгаа бол Японд Шуудангийн албаны өдөр, Индонезид Хэрэглэгчийн өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Монголын Ардчилсан хувьсгалт хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улстөрч Санжаасүрэнгийн Зориг, Монгол Улсын Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа зэрэг алдартан мэндэлжээ. Дэлхийн оддоос Их Британийн жүжигчин Вероника А.Картрайт, Америкийн жүжигчин, Оскарын хоёр удаагийн шагналт Жессика Лэнг, жүжигчин Кармен Электра, модель Миранда Керр, Оросын рэппер Баста, Канадын хоккейч, олимпын аварга Брент Сибрук, Ирландын хөлбөмбөгч, хаалгач Шей Гивен зэрэг алдартны төрсөн өдөр тохиож байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
2013 оны энэ өдөр монгол хүн анх удаагаа Хойд туйлд хөл тавьж, уулчин Г.Өсөхбаяр энэ өдөр хойд мөсөн далайг явган туулж, дэлхийн зулай, туйлын 90 градусын цэгт төрийн далбаагаа мандуулжээ.
2015 оны энэ өдөр Монгол банк нацист Германыг ялсны 70 жилийн ойн баярт зориулан дурсгалын мөнгөн зоос гаргав. Зоосон дээр Москвагийн Кремлийн цамхаг, Эх орны дайны одонг дүрсэлж, “70 лет Великой Победы” гэж бичжээ. 2500 ширхэг үйлдвэрлэсэн зоосон мөнгө 25 гр жинтэй, 925 сорьцын мөнгөөр хийгдсэн, 500 төгрөгийн номинальтай байв.
Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1832 оны энэ өдөр эх баригч эмч Андрей Вольф Орост анх удаа цус сэлбэх ажилбар амжилттай хийжээ.
1841 оны энэ өдөр Уран зохиолын түүхэнд анх удаа детектив зохиол хэвлэгдэн гарчээ. Америкийн зохиолч Эдгар Алан По -гийн Морг гудамжны аллага зохиол уншигчдын гарт очив.
1902 онд Мариа, Пьер Кюри нар цэвэр ради гарган авчээ.
1945 оны энэ өдөр Нацистын Германы Лайпциг хотыг АНУ-ын цэргүүд эзлэн авав.
1946 оны энэ өдөр “Үндэстнүүдийн Лиг”-ийг татан буулгаж, Нэгдсэн үндэстний байгууллагыг байгуулжээ.
1972 онд “Apollo 16” хөлөг саран дээр буув.
1992 оны энэ өдөр Уэмбли цэнгэлдэхэд Фредди Меркьюригийн дурсгалд зориулсан концерт болжээ.
2002 оны энэ өдөр Хятад улс ижил хүйстнээ сонирхох үзэгдлийг сэтгэцийн өвчний жагсаалтаас албан ёсоор хасав
Өнөөдөр үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )