ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Эрхэм хүндэт уншигчид аа, өнөөдөр 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр. Он гарснаас хойш 102 дахь өдөр тохиож байгаа бөгөөд он дуусахад 263 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 06:09 цагт мандан, 19:37 цагт жаргана.

Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг 4 хэм дулаан байна. Иймд уншигч та хувцсаа тохируулж гараарай.

Өнөөдөр Хүн анх удаа сансарт ниссэн өдрийг олон усад тэмдэглэн өнгөрүүлж байгаа бол ОХУ-д сансрын нисэгчдийн өдөр, Боливи улсад хүүхдийн өдөр, Либери улсад Үндэсний авралын өдөр тохиож байна.

Энэ өдөр Данийн хаан IV Кристиан, Оросын театрын нэрт зохиолч Николай Островский, Оросын газар зүйч, аялагч Николай Пржевальский, Нобелийн шагналт Германы физикч Отто Мейерхоф, Орфизмийг үндэслэгч Францын зураач Робер Делани, Нобелийн шагналт Голландын эдийн засагч Йан Тинберген, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жейкоб Зума, Америкийн жүжигчин Энди Гарсиа, Испанийн раллигийн жолооч Карлос Саинц, Аргентинийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Николас Бурдиссо, Бразилийн хөлбөмбөгч Луйз Адриано, Польшийн хөлбөмбөгч Йан Беднарек нар мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд:

1914 оны энэ өдөр Богд хаан Улсын хурлын газрыг байгуулахыг хүссэн айлтгалд гарын үсэг зурж цохжээ.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

1927 оны энэ өдөр Чанг Кай Шигийн тушаалаар Хятадын коммунист намын гишүүдийг Шанхай хотноо цаазлан хороов.

1937 оны энэ өдөр Зохион бүтээгч Френк Уиттл анхны тийрэлтэт хөдөлгүүрийг зохион бүтээжээ.

1961 оны энэ өдөр Зөвлөлтийн сансрын нисэгч Юрий Гагарин “Восток 1” хөлгөөр сансарт нисэж, задгай сансарт гарсан дэлхийн анхны хүн болжээ.

1980 оны энэ өдөр Канадын хөгжлийн бэрхшээлтэй иргэн Терри Фокс хавдрын эсрэг хандив цуглуулах “Хүслийн гүйлт”-ээ эхлүүлжээ.

1999 оны энэ өдөр НАТО-гийн хүч Югославыг бөмбөгдөхөд зорчигчийн галт тэрэг өртөж 20-60 хүн амиа алдав.

2009 оны энэ өдөр Эдийн засгийн уналтад орсон Зимбабве улс зимбабвен долларыг албан ёсоор гүйлгээнээс татжээ.


Энэ өдөр хаврын дунд цагаагчин туулай сарын улаан өдөр. Энэ өдөр үс засуулахад цээртэй, нүд бүрэлзэн улцайна.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dold(59.153.113.28) 2 цагийн өмнө

Yamar ch bichig usgiin bolovsrolgui hun baina?!?

0  |  0
Dold(59.153.113.28) 2 цагийн өмнө

Yamar ch bichig usgiin bolovsrolgui hun baina?!?

0  |  0
Top