Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл парламентад үүсээд буй асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Ардчилсан намын зүгээс тавьсан шаардлага буюу Н.Учрал парламентын даргаас огцортол хуралд суухгүй гэдгээ илэрхийллээ. О.Цогтгэрэл хэлэхдээ “Парламентат ёсны зарчимд нийцэхгүй асуудлыг засъя л гэж байгаа. Буруу жишиг, буруу уламжлалыг засах нь зүйтэй гэдэг л байр суурийг бид нар илэрхийлсээр ирсэн” гэсэн юм.
Мөн түүнчлэн шинээр Засгийн газар эмхлэгдэн байгуулагдвал Ардчилсан нам орохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Ташрамд сануулахад УИХ-ын дарга Н.Учрал 2025 оны 11-р сарын 20-ны өдөр УИХ-ын даргын суудалд албан ёсоор томилогдсон юм.

Сэтгэгдэл ( 4 )
АН уг нь ирэх сонгуульд овоо шанстай байсан. Одоо өнгарсөн.
АН уг нь ирэх сонгуульд овоо шанстай байсан. Одоо өнгарсөн.
манай АН-ынхан УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ АРД ОЛНОО БОДОХГҮЙ Л БАЙНА Даа…. ЗАНДКА ОТ-ТОЙ САЙН ТЭМЦЭХЭЭР НЬ РИО-ТИНТО АНУ дахь ЭЗДЭЭРЭЭ ЭЛБЭГЭЭ САЙХАНАА НАРТ ДААЛГАВАР ӨГӨӨД ЭЛБЭГЭЭ нь АН-аа ШАХААД ЗАНДКА-ГИЙН ЗАСГИЙГ УНАГАЖ БАЙНА ДАА…
ene ork tsaaguuraa bur mongolyn esreg durak shuu, khudlaa nuur gargasan , amerikt ochij lalar khuzuugui tei uulzaad baisam