Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит хуралдаан болж байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 21

Ардчилсан намын даргын шийдвэрээр Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар хуралдаан Төрийн ордонд болж байна. Уг хурлаар Улсын дээд шүүхээс буцаасан Үндсэн дүрмийн тодорхой зарим заалтыг хуульд нийцүүлэн өөрчлөх учиртай юм.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 53 дугаар тогтоолд “УТНтХ-ийн 17 дугаар зүйлийн 17.4-т Намын төлөөллийн төв байгууллагын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь санал гаргавал намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.

Энэ нэмэлт, өөрчлөлт нь намын дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй байна гэж заасны дагуу дээрх алдаа зөрчил нь Үндсэн дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй тохиолдолд Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нь тухайн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой” болохыг дурдсан юм.

Ташрамд сануулахад Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нь 360 гаруй гишүүнтэй. ҮБХ хуралдаж байж л Үндсэн дүрэм болон Намын даргын асуудлыг шийддэг билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
songogch(202.9.47.31) 2025 оны 11 сарын 22

АН 2027,2028 оны сонгуульд ялалт байгуулахыг хүсч байгаа бол элбэгдоржтонгуудаасаа бүрэн салж байгаа гэдгээ олон нийтэд ил тод зарлах шаардлагатай. Эс бөгөөс элбэгдоржтонгууд АН- н нэр хүндийг унагасаар ирсэн, цаашид ч унагах болно шүү….МАН- н нэр хүнд унасан энэ үед Ан ялалт байгуулах боломж бүрэн бна.

0  |  0
Top