
Ардчилсан Намаас ардчиллын үнэт зүйлийн талаарх ойлголтыг олон нийтэд түгээх, оюутан залууст таниулах зорилгоор "Democracy tour” аяныг өнөөдөр (2026.02.22) зохион байгууллаа.
Уг аянаар дамжуулж aрдчиллын үнэт зүйл, хүний эрх, иргэний үүрэг хариуцлагын талаар залуучуудын мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна иргэний боловсролыг дэмжих, төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх орчныг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой байв.
Ардчиллын үнэт зүйлийн талаарх ойлголтыг таниулах “Democracy tour” үндэсний эрх чөлөөний аялал Богд хааны ордон музей - Гандантэгчэнлин хийд - С.Зоригийн хөшөө - МУИС-ийн Дугуй танхим - Жамбын Батмөнхийн хөшөө - Хэлмэгдэгсдийн хөшөө - Төрийн ордон гэсэн маршрутаар зохион байгуулагджээ.

Сэтгэгдэл ( 0 )