Өнөөдөр 2026.03.25. Энэ оны 84 дахь өдөр бөгөөд он дуусахад 281 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 44 минутад мандаж, 19 цаг 13 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 8 хэм дулаан, шөнөдөө 4 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр дэлхий дахинд Энхийг сахиулах ажиллагаанд оролцож яваад амиа алдагсдыг дурсах өдөр, Төрөөгүй хүүхдийн олон улсын өдөр, Спортын сэдэвтэй киноны олон улсын өдөр тохиож байна. ОХУ-д өнөөдөр Соёлын ажилтнуудын өдөр, Словенд Ээжүүдийн өдөр, Беларуст Эрх чөлөөний өдөр, Европын Авьяастнуудын өдөр, АНУ-д Жон Толкины бүтээлийг уншин өдөр, Шинэ Зеландад Армийн өдөр, Грект Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Английн домогт дуучин Элтон Жон, хөлбөмбөгч Скотт Синклейр, Украины боксчин, олимпын аварга, дэлхийн мэргэжлийн боксын хүнд жингийн хоёр удаагийн аварга Владимир Кличко, Америкийн дуучин Катерин МакФий, Америкийн сагсан бөмбөгч Кайл Лаури, Нигерийн хөлбөмбөгч Виктор Обинна зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1917 оны энэ өдөр Монгол Улсын Дээд хурал “Нийслэл хүрээнд ирэх мал, бусад зүйлийг зам тосон авч худалдан ашиг олохыг хориглох" дүрмийн төслийг хэлэлцэн баталжээ.
1925 оны энэ өдөр БНМАУ-ын II Бага хурал хуралдав.
2008 оны энэ өдөр Монгол Улсын ГХ-ны сайд С.Оюун БНХАУ-д айлчлал хийв.
2014 оны энэ өдөр Японы сүмогийн холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, Монгол Улсын сүмоч Какүрюү М.Анандад ёкозүна цол хүртээхийг дэмжижээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1655 онд Санчир гарагийн хамгийн том Титан дагуулыг нээжээ.
1811 онд Наполеон Бонапарт чихрийн манжин тариалах, чихрийн манжингаас элсэн чихэр үйлдвэрлэх үйлдвэр барих, мэргэжилтэн бэлдэх зарлиг буулгаж байв.
1918 оны энэ өдөр Бүгд найрамдах Беларус ард улс байгуулагджээ.
1957 оны энэ өдөр Баруун Герман, Франц, Итали, Бельги, Нидерланд, Люксембург улсууд нэгдэж, Европын эдийн засгийн зөвлөлийг байгуулав.
1969 оны энэ өдөр Алдарт Жон Леннон, Йоко Оно нар Амстердамын Хилтон зочид буудалд "Орон дээрх энх тайван" зургаа авахуулжээ.
1979 оны энэ өдөр АНУ-д бүрэн угсарсан анхны сансрын хөлөг болох Колумбиа хөлөг Жон Кеннедигийн сансар судлалын төвөөс хөөрчээ.
1997 онд эрдэнэс хаагчид Эквадорын эрэг орчим алт, мөнгө тээвэрлэж явахдаа 1654 онд живсэн Испанийн La Capitana хөлөг онгоцыг илрүүлжээ. Шинжээчид эрдэнэс нь хэдэн тэрбум ам.долларт хүрнэ гэж үнэлж байв.
2002 оны энэ өдөр Эпилепсийн генийг илрүүлжээ.
2018 оны энэ өдөр ОХУ-ын “Зимняя вишня” худалдааны төвд гал гарч, 60 хүн амиа алдсанаас 37 нь хүүхэд байжээ.
Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )