Moody’s | Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Олон улсын санхүүгийн үнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В1” тогтвортой түвшинд хэвээр үлдээлээ. Улс орны дотоодын нөхцөл байдлыг харгалзан одоогийн үнэлгээнд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн байна. Үнэлгээг хэвээр үлдээхдээ уул уурхайн салбарын тогтвортой байдал, дунд хугацааны өсөлтийн төлөв зэргийг харгалзан үзжээ. Түүнчлэн саяхан зах зээлд гаргасан 500 сая ам.долларын бондоор дахин санхүүжилт хйисэн нь төсвийн нөхцөл байдалд нэмэр болж, ойрын хугацааны эрсдэлийг бууруулж буйг тайланд дурдсан байна.

Гэсэн ч сүүлийн хэдэнжил дүгнэсээр байсан эдийн засаг нь төрөлжөөгүй, гадаад болон төлөр төлөх чадварын эрсдэлтэй гэх дүгнэлтээ харин хэвээр үлдээжээ.

Эдийн засгийн тэлэлт эрчимжи, өнгөрсөн онд 6.9% өссөн, энэ онд ч энэ өсөлтөө хадгалах төлөвтэй байна. Нүүрс болон зэсийн экспорт, “Оюутолгой” төслийн олборлолт нэмэгдэх ханадлагатай байгаа нь төлөвийг хэвээр үлдээх гол шалтгаан болсон байна.

Гэхдээ Засгийн газрын өр нэмэгдсээр байвал төлбөр төлөх чадваргүй болж магадгүй гэдгийг “Moody’s” агентлаг онцолжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top