ТОО | Монгол Улсын эдийн засаг 7.9% ӨСЛӨӨ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 7.9% өсжээ. Өсөх болсон шалтгаан нь уул уурхайн салбарын эрчтэй сэргэлт болон экспортын сайн гүйцэтгэл голчлон нөлөөлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүн 5.5 их наяд төгрөг буюу 31.8% өссөн байна.

Тухайлбал уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 4 их наяд төгрөг буюу 74.2%, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 1.2 их наядөг төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд уул уурхайн салбар 33.6%, хөдөө аж ахуйн салбар 11.4% бүрдүүлсэн бол үйлчилгээний салбар 4.1%, барилгын салбар 0.6% бүрдүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top