ТОО | Өрхийн бодит зарлага 12.3% ӨСЖЭЭ

Б.Сэцэн | Zindaa.mn
53 минутын өмнө

Оны эхний улирлын байдлаар өрхийн бодит зарлага 2.8 сая төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 12.3% өссөн байна. Зарлагын дийлэнхийг буюу дунджаар 625.9 мянган төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд зарцуулж байгаа гэх судалгаа гарчээ. Мөн хүнсний зардал сард дунджаар 555.5 мянган төгрөг байна. Тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний зардал 320.6 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос тодотгосон юм.

Харин өрхийн бодит орлого 2.9 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6.3% өссөн байна. Орлогын өсөлтөд цалинтай хөдөлмөр эрхлэлтийн орлого 6.1%, өрхийн үлдвэрлэл үйлчилгээний орлого 5.9%, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 6.4% өссөн нь тус, тус нөлөөлжээ.

Нийт өрхүүдийн орлогын хэмжээг авч үзвэл 20.4% нь таван сая болон түүнээс дээш төгрөгийн орлоготой, 12.9% нь 4-5 сая төгрөгийн орлоготой, 19.2% нь 2.1-3 сая төгрөгийн орлогтой байна. Харин амьжиргааны баталгаажих түвшнээс доош буюу 1.1 сая хүртэлх төгрөгийн орлоготой өрх 9.3% бүрдүүлж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top