Мэргэжлийн сүмо бөхийн 11-р сарын кюшю башёд Украины бөх Аонишики түрүүллээ. Тэрээр ийнхүү Украинаас анх удаа, европ тивээс түрүүлсэн дөрөв дэх бөх болон түүхэнд үлдлээ. Шинэ ёкозүна нарын эрлэг гэж нэрлэгдэж буй түүнийг яг одоо домогт их аваргуудын араас замнах уран чадвартай бөх гэж дүгнэх мэргэжилтнүүд олон байна.
Тэрээр 2023 оны есдүгээр сард мэргэжлийн сүмод элсэж, дараа сарынх нь башёд жонокүчи зиндаанд нэг ч уналгүй түрүүлсэн. Улмаар 2024 оны нэгдүгээр сарын башёд жонидан зиндаанд дэвшихдээ мөн л нэг ч уналгүй түрүүлж, ердөө хоёр башёгийн дараа санданмэ зиндаанд дэвшсэн юм. Мэргэжлийн сүмогийн замналаа эхлүүлснээс хойш 50-иас доош хувийн амжилт үзүүлж байгаагүй. Дан 50-иас дээш хувийн амжилттай. Тэрээр анх сүмод элссэнээс хойш 14 башё барилдаад озеки болсон нь европын өөр нэг сүмоч Котоошүгийн амжилтыг эвдсэн юм.
Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлж байсан европын бөхчүүд:
КОТООШҮ /Болгар/ 2008 оны тавдугаар сарын башё
БАРҮТО /Эстони/ 2012 оны нэгдүгээр сарын башё
ТОЧИНОШИН /Гүрж/ 2018 оны нэгдүгээр сарын башё
АОНИШИКИ /Украин/ 2025 оны арванэгдүгээр сарын башё

Сэтгэгдэл ( 0 )