ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.03.23. Энэ оны 82 дахь өдөр бөгөөд он дуусахад 283 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 48 минутад мандаж, 19 цаг 10 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 6 хэм, шөнөдөө 13 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн цаг уурын өдөр. Боливд энэ өдөр Далай, тэнгисийн өдөр бол Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад Гэр бүлийн, Унгар болон Польшт Хоёр орны нөхөрлөлийн өдөр, Азербайжанд Хүрээлэн буй орчин, байгалийн баялгийн яам байгуулагдсан өдөр юм.

Өнөөдөр Австрийн кино найруулагч, Оскарын шагналт Михаэль Ханеке, Америкийн дуучин Рик Окасек, жүжигчин Аманда Пламмер, Их Британийн усанд сэлэгч, олимпын таван удаагийн аварга Стив Редгрейв, Испанийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Фернандо Йерро, Америкийн сагсан бөмбөгч Жейсон Фредерик Кидд, жүжигчин Кери Расселл, Мишель Монаган зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1891 оны энэ өдөр Английн хөлбөмбөгт анх удаа торон хаалга ашиглажээ.

1940 оны энэ өдөр Лахор хотод “Бүх Энэтхэгийн муслим лиг” байгуулагджээ.

1978 оны энэ өдөр НҮБ Ливанд энхийг сахиулах ажиллагаа зохион байгуулахаар болж, цэнхэр дуулгатнууд Бейрутэд иржээ.

1983 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган цэргийн орчин үеийн зэвсэглэлийн технологийг сайжруулах шийдвэр гаргав.

1996 оны энэ өдөр Тайваньд Ерөнхийлөгчийн анхны ардчилсан сонгууль болж, Лий Тенг-Хуй Ерөнхийлөгч болжээ.

2019 оны энэ өдөр АНУ-ын дэмжлэгтэй “Сирийн ардчилсан хүчин” “Исламын улс” бүлэглэлтэй дөрвөн жилийн турш хийсэн тулаанд ялалт байгуулсан гэдгээ зарлав.

Өнөөдөр үс засуулбал эд мал арвижна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top