ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.03.19. Энэ оны 78 дахь өдөр бөгөөд он дуусахад 287 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 56 минутад мандаж, 19 цаг 04 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 5 хэм дулаан, шөнөдөө 12 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Олон улсын үйлчлүүлэгчдийн өдөр тохиож байгаа бол ОХУ-д Шумбагчдын өдөр бол Испани, Бельги, Италид Аавуудын өдөр, Польшт Кашубаны нэгдлийн өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Олимпын хүрэл медальт, Дэлхийн аварга, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга Хашбаатарын Цагаанбаатарын төрсөн өдөр. Түүнчлэн өнөөдөр Их Монгол Улсын гурав дахь их хаан Гүюг (1206-1248)-ийн мэндэлсэн өдөр юм. Тэгвэл дэлхий дахинд, Оросын хөлбөмбөгч Александр Кокорин, Туркийн нэрт сагсан бөмбөгч Хедо Туркоглу, Америкийн жүжигчин Брюс Уиллис, Кот Дивуарын хөлбөмбөгч Коло Туре зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1279 оны энэ өдөр Монголын эзэнт гүрэн Ямений тулаанд Хятадын Сүн гүрнийг буулган авчээ.

1921 оны энэ өдөр Ардын журамт цэргийн сурган боловсруулах газар байгуулагдсан байдаг. Тус газрыг “Улаан цэргийн улс төрийн ба сурган боловсруулах газар” гэж нэрлэж байсан бөгөөд Армид улс төрийн суртал ухуулга хийх үүрэг бүхий комиссар, улс төрийн орлогч нарыг бэлтгэн гаргадаг коммунист суртлын газар байжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1279 оны энэ өдөр Сувдан голын эрэг дээр монгол дайчид Сүн гүрнийг бут цохив.

1831 онд АНУ-ын түүхэнд анх удаа банк дээрэмдсэн хэрэг гарчээ. Английн цагаач Эдвард Смит City Bank of New York банкнаас тухайн үед асар их буюу 245 мянган ам.доллар дээрэмдсэн байна.

1859 оны энэ өдөр Парис хотноо Шарл Гуногийн “Фауст” дуурийн нээлт болжээ.

1962 оны энэ өдөр бүх цаг үеийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн дуучин Боб Диланы "Боб Дилан" цомог худалдаанд гарч байв.

2004 оны энэ өдөр Балтийн тэнгист 1952 онд осолдсон Оросын "Миг-15" онгоцыг Шведийн "ДС-3" онгоц буудан сөнөөсөн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.

2011 оны энэ өдөр Ливийн удирдагч Муаммар Каддафийн арми Бенгази орчимд Францын нисэх хүчинд ялагдсаны дараа Ливи дэх цэргийн ажиллагаа эхлэв.

2016 оны энэ өдөр Туркийн Истанбул хотын төв талбай болох Таксимын талбайд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэж, таван хүн амиа алдан 36 хүн гэмтэж бэртжээ.

Өнөөдөр үс засуулбал эрлэг лугаа учирна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top