ЦАГ АГААР| Шар усны үерийн аюул маш их эрсдэлтэй байгааг онцгойлон анхааруулж байна

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Хаврын шар усны үерээс анхааруулах мэдээ:

03-р сарын 08-наас 11-нд ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үерийн аюул маш их эрсдэлтэй байгааг онцгойлон анхааруулж байна.

 

2026 оны 03-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар +3...-2 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 градус орчим байна.

05 цагт Улаанбаатар: -13 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top