Өнөөдөр 2026.03.06. Энэ оны 65 дахь өдөр бөгөөд он дуусахад 300 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 22 минутад мандаж, 18 цаг 45 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 5 хэм, шөнөдөө 19 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойн өдөр. Олон улсын шүдний эмчийн өдөр, Ажилгүйдэлтэй тэмцэх олон улсын өдөр, Дэлхийн теннисний өдөр. Косовод өнөөдөр Ахмад дайчдын өдөр юм.
Энэ өдөр Сансарт ниссэн анхны эмэгтэй Валентина Терешкова, Шинэ Зеландын сноубордын олимпын аварга Зои Садовски-Синнотт, Францын жүжигчин Лейла Бехти, Италийн жүдоч, олимпын аварга Жулиа Квинтавалле, Америкийн сагсан бөмбөгч Шакил О’Нил, Пакистаны 24 дэх Ерөнхий сайд Шаукат Азиз зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1902 оны энэ өдөр Испанийн эзэн хааны “Реал Мадрид” хөлбөмбөгийн клуб байгуулагджээ.
1913 оны энэ өдөр Монгол Улсад “Шинэ толь хэмээх бичиг” сонин анх удаа хэвлэгдэв.
1938 онд Лондон хот трамвайгаа троллейбусоор солив.
1964 онд Алдарт боксчин Кассиус Клей нэрээ өөрчилж, Мухаммад Али болжээ.
1985 оны энэ өдөр Америкийн боксчин Майк Тайсон мэргэжлийн гараагаа эхэллээ.
2018 оны энэ өдөр “Forbes” сэтгүүл Амазон компанийг үндэслэгч Жефф Безосыг дэлхийн хамгийн баян хүнээр зарлав. Тэрбээр 112 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн болсон юм.
2025 оны энэ өдөр БНСУ-ын Нисэх хүчин сургуулилт хийх үеэр 500 фунт жинтэй найман МК-82 бөмбөг Ногок тосгон дээр алдаа гарган хаяжээ.
Өнөөдөр үс засуулбал эд малын гарлагатай
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )