ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
5 цагийн өмнө

Өнөөдөр 2026.02.27. Энэ оны 58 дахь өдөр бөгөөд он дуусахад 307 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 35 минутад мандаж, 18 цаг 34 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 13 хэм, шөнөдөө 23 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн төрийн бус байгууллагуудын өдөр, Өөдрөг үзэлтнүүдийн олон улсын өдөр, Цагаан баавгайг хамгаалах олон улсын өдөр тохиож байна.. Вьетнамд Эмч нарын өдөр, Бүгд Найрамдах Доминикан Улсад Тусгаар тогтнолын өдөр, Иранд Ислам хүмүүжлийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Дэлхийн аварга, Австралийн гүйгч Роберт де Кастелла, Оросын хөлбөмбөгч Сергей Семак, Америкийн дуучин, жүжигчин Жош Гробан, Английн хөлбөмбөгч Жонжо Шельви зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

425 онд Константинопольд их сургууль байгуулагджээ

1879 оны энө өдөр сахар орлуулагчийг гарган авч байв.

1951 онд АНУ-ын үндсэн хуулийн 22 дахь өөрчлөлтөөр тус улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг л удаа улиран сонгогдох эрхтэй байхаар хуульчилжээ.

2004 оны энэ өдөр “Мөхлийн өдөр” хөдөлгөөний тэргүүн Асахара Шокод Японы дээд шүүх террорист халдлага үйлдсэн гэж үзэн цаазын ял оноожээ. Токио хотын метронд 1995 онд болсон хорт хийн халдлагыг төлөвлөн, зохион байгуулсан хэрэгт түүнийг буруутгасан юм.

2007 оны энэ өдөр Шанхайн хөрөнгийн биржийн хувьцаанууд 9 хувиар унаж, сүүлийн 10 жилийн хамгийн доод үзүүлэлтээ үзүүлэв.

2010 оны энэ өдөр Чили улсын төв хэсэгт 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 500 хүн амиа алдан, 1000 гаруй хүн гэмтэж, бэртжээ.

2015 онд ОХУ-ын улстөрч Борис Немцовын амь насанд халдав.

Өнөөдөр үс засуулбал эрхтэн хурц болно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top