Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 онд 89.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 6.8% өссөн тухай Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.9% байсантай харьцуулахад өсөлт ийнхүү 1.9% өсөхөд хөдөө аж ахуйн салбарын өсөлт, Оюутолгой төслийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл, мөн уул уурхайн бусад түүхий эдийн экспорт эрчимжсэн нь голчлон нөлөөлсан байна.
Хөдөө аж ахуйн салбар 2025 онд хурдацтай сэргэж, мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн нь ДНБ өсөхөд голчлон нөлөөлсөн юм. Энэ салбарын өсөлт 2025 оны ДНБ-нд дангаараа 2.9 нэгж хувийг дангаараа бүрдүүлжээ. Бусад салбаруудыг авч үзэх юм бол барилга үйлдвэрлэлийн салбар 1.5 нэгж хувийг, уул уурхайн салбар 1.4 нэгж хувийг, үйлчилгээний салбар нэг нэгж хувийг тус, тус бүрдүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд АХБ, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд уул уурхайн салбарын удаашралаас шалтгаалан ДНБ-ний өсөлтийг бууруулж тооцоод байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )