ТӨК-иудын ТУЗ-д 504 гишүүн байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнгөрөгч 2025 оны эцсийн байдлаар Монгол Улсад 56 Төрийн өмчит компани байгаагаас Төлөөлөн удирдах зөвлөлийн 504 гишүүн байна. Үүнээс 168 нь хараат бус гишүүн байгаа аж.

Тухайлбал “Эрдэнэ Монгол” нэгдлийн ТУЗ-д 11 байгаагаас тав нь хараат бус гишүүн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д есөн гишүүний дөрөв нь хараат бус гишүүн эзэлж байна. Эрчим хүчний ТӨК-иудын ТУЗ-д 27 гишүүн байсныг 14 болгон цөөлжээ.

Одоогоор ТӨК-иудын 2025 оны тайлан мэдээлэл нийтэд зарлагдах болоогүй байгаа ч 2024 оны жилийн эцсийн байдлаар ТӨК-иуд нийт 26 их наяд төгрөгийн орлоготой, үүнээс 5.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Гэвч 22.8 их наяд төгрөгийн өр төлбөртэй байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top