Трамп Иорданы баруун эргийг Израилд нэгтгэхийн эсрэг байна

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иордан голын баруун эргийг Израилд нэгтгэхийн эсрэг байр суурьтай байна гэж Axios хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ.

Цагаан ордны төлөөлөгчийн мэдээллээр, Иордан голын баруун эрэг тогтвортой байх нь Израилын аюулгүй байдлыг хангаад зогсохгүй тус бүс  нутагт энхийг тогтоох Трампын засаг захиргааны зорилготой нийцэж байна.

Израил улс Иордан голын баруун эргийг хууль бусаар нэгтгэх, палестин иргэдийг шахан гаргах үйл ажиллагаа явуулж байна гэж Турк, Египет, Иордан, Индонез, Пакистан, Катар, Саудын Араб, АНЭУ-ын гадаад хэргийн сайд нар мэдэгдэж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top