“Тэмээ судлал - хөрөнгө оруулалт” бизнес форум зохион байгуулагдаж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Түмэн тэмээний баяр-2026” арга хэмжээний хүрээнд “Тэмээ судлал - хөрөнгө оруулалт” бизнес форум зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын төрийн болон хувийн хэвшил, судалгаа шинжилгээний байгууллагын төлөөлөл, малчид иргэд, БНХАУ-ын ӨМӨЗО -ын тэмээ судлаач эрдэмтэд, мэргэжилтнүүд оролцож, тэмээний аж ахуй, бүтээгдэхүүн, шинжлэх ухаан, инновац, хөрөнгө оруулалтын чиглэлээр олон улсын туршлага, судалгааны үр дүнг харилцан солилцож байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top