Трамп НҮБ-ын төв байрыг Нью Йоркоос нүүлгэхийн эсрэг байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Politico сонинд өгсөн ярилцлагадаа НҮБ-ын төв байрыг Нью Йорк хотоос нүүлгэхийг эсрэг буйгаа илэрхийлжээ.

“НҮБ Нью Йоркоос ч явахгүй. АНУ-аас ч явахгүй. Учир нь НҮБ-д асар их нөөц боломж бий” гэж Трамп онцолжээ. Үүнээс өмнө The New York Times сонин санхүүжилтийн асуудлаас болж НҮБ үйл ажиллагааныхаа цар хүрээг хумих эсвэл бүр Нью Йорк дахь төв байраа хаахад хүрж магадгүй гэж бичиж байсан юм.

Трамп “Би дэргэд байхгүй болсон үед НҮБ дайныг зогсоох боломжтой. Учир нь тус байгууллагад асар их потенциал бий” гэжээ. Тэрбээр зарим гишүүн орнууд гишүүнчлэлийн төлбөрөө төлөхгүй байгаа асуудлыг хялбар шийдэх байсан гээд Трампт хандсан бол бүх гишүүн орнууд руу утас цохиж, хэдхэн минутын дотор төлбөрийг нь төлүүлэх байсан гэж онцолжээ. Гэсэн хэдий ч Цагаан ордны тэргүүн Вашингтон өрөө төлөх эсэхийг тодруулаагүй байна.

Нэгдүгээр сарын 30-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш гишүүн орнуудад хандан тус байгууллага санхүүгийн сүйрлийн эрмэг дээр ирснийг дуулгажээ. НҮБ-ын гишүүн орнууд төлбөрийн чадварын хэмжээгээр гишүүнчлэлийн төлбөр төлөх үүрэг хүлээдэг. АНУ тус байгууллагын төсвийн 22 хувь, БНХАУ 7.9-18.7 хувь, Япон 8-10 хувь, Герман 6-7 хувь, ИХ Британи, Франц, ОХУ 2.3-3 хувийг бүрдүүлдэг байна. Төлбөрийн өртэй тохиолдолд Ерөнхий ассамблейд санал өгөх эрхийг нь хасдаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top