Өнөө орой Төрийн ордныг НҮБ-ын цэнхэр өнгөөр гэрэлтүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 24

Аравдугаар сарын 24 – НҮБ-ын өдөр. 

НҮБ нь 80 жилийн тэртээгээс дэлхий дахинд энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжил, улс хоорондын эв нэгдлийг бататгах чухал тулгуур болсоор ирлээ.

Монгол Улс НҮБ-д элссэнээс хойш 64 жилийн туршид хамтдаа түншлэл, итгэлцэл, эв нэгдэл, хөгжил дэвшлийн түүхийг бүтээлцэж ирлээ.

Өнөөдөр энэхүү түүхт ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн ордонд НҮБ-ын далбааг мандуулж, НҮБ-ын үнэт зүйлсийг дэмжиж, эв нэгдэл, хамтын хүсэл эрмэлзлэлээ илэрхийллээ. Мөн энэ орой Төрийн ордныг НҮБ-ын цэнхэр өнгөөр гэрэлтүүлнэ.

НҮБ-ын түүхт 80 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top