Дэлхийн банкны төлөөлөгчид СОР17 бага хурлын бэлтгэлийг хангах хүрээнд Монголд ажиллана

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 17

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Дэлхийн банкны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан дарга Валериа Хиккейтэй ирэх оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Сайд Б.Батбаатар хоёр талын олон жилийн хамтын ажиллагаанд талархан, Талуудын 17 дугаар бага хурлын үеэр дэвшүүлэхээр бэлтгэж буй санал, санаачилга, тэдгээрээр дамжуулан хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрийн агуулгууд, төлөвлөлтийн талаар тусгайлан танилцуулж, хэрэгжилтэд хамтрахыг хүслээ.

Дэлхийн банкны төлөөллүүд Монгол Улсад Талуудын бага хурлыг зохион байгуулах болсонд амжилт хүсээд, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар хамгийн чухал үүрэгтэй тус хурлын бэлтгэлд боломжит бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Улмаар энэ 10 дугаар сардаа багтаан төвөөсөө төлөөлөгч нараа Монгол Улсад ажиллуулахаар төлөвлөснөө онцлоод хамтран хэрэгжүүлэх, зохион байгуулах асуудлуудыг нарийвчлан тодорхойлж буйгаа дуулгалаа. Ингэхдээ, бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт болон чадавх бэхжүүлэх зэрэг чиглэлүүдээр нэгтгэн багцалсан дэмжлэг үзүүлэх боломжтой тул хоёр талаас албаны төлөөлөгчдийг шуурхай хамтран ажиллуулахыг санал болголоо.

Тэрбээр дараагийн шатны шийдвэр гаргах уулзалтыг 10 дугаар сарын сүүлээр Вашингтон хотноо болох олон улсын арга хэмжээний үеэр шийдвэр гаргах түвшинд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тогтов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sonis(197.211.63.180) 2025 оны 10 сарын 17

Кредитите Albaker предлагат парични заеми от 5 000 до 50 000 евро, а също така финансираме проекти от 50 000 до 300 000 евро на годишна лихва за всяко лице или фирма, които се нуждаят от заем. Пари за задоволяване на част от нуждите им.\nАко имате нужда от помощ, моля, уведомете ни колко имате нужда и желания период на изплащане. Бърз кредит и безкраен стрес при плащанията. Имейл: albakerloanfirm@gmail.com\nWhatsApp 13075431042

0  |  0
Top