Жирэмсэн эмэгтэй охиныхоо хамт амиа алджээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 05

БЗД-ийн нутаг дэвсгэр Дарь эхэд хүн амины ноцтой хэрэг өчигдөр шөнө гарчээ. 30 настай эмэгтэйг 3 болон 4 настай охинтой нь хамт хутгалж, ээж 4 настай охинтойгоо амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Энэ талаар ЦЕГ “ Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ..... тоотод “манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай, эмэгтэй М, 4 настай, эмэгтэй А, 3 настай, эмэгтэй, А нарын биед мэс ашиглан халдаж, М, 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Дээрх хэрэгт ЦБ-аас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна. Цаашид хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд мэдээллэх боломжгүй. 3 настай эмэгтэй А-н биеийн байдал хүндэвтэр эмнэлэгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байгаа” гэлээ.

Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна. Тухайн хэргийг үйлдсэн этгээд хажуу айлын хөрш нь байж болзошгүй гэж хэргийн мэдээлэлд авагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top