Тэргүүн хамба Д.Жавзандоржид Азийн энх тайвны төлөө шашинтнууд бараалхлаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

МБШТ–Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржид Азийн энх тайвны төлөө шашинтнуудын олон улсын байгууллагын удирдах албан тушаалтнууд бараалхлаа.

Уулзалтад Азийн энх тайвны төлөө шашинтнуудын бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшинори Шинохара, тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн орлогч Паблито А.Байбадо, мөн энх тайвны төлөөх шашин хоорондын олон улсын хөтөлбөр хариуцсан захирал хатагтай Дипика Синг, Монгол дахь үндэсний төвийн ерөнхий нарийн бичгийн дарга, гавж Т.Булган нар оролцов.

Тэд энх тайван, шашин хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top