Гандантэгчэнлин хийд “Малчдаа дэмжих хандивын аян”-д нэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

МБШТ- Гандантэгчэнлин хийд нийгмийн хариуцлага, энэрэн нигүүлсэхүйн үзлийн хүрээнд зудын хүндрэлтэй нөхцөлд байгаа малчдад дэмжлэг үзүүлж, “Малчдаа дэмжих хандивын аян”-д нэгдлээ.

Хаваржилт хүндэрч, олон малчин өрх байгалийн гамшгийн эрсдэлд өртөж буй энэ үед Гандантэгчэнлин хийдийн зүгээс хандив тусламжийг Монголын улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгч, хүнд нөхцөлд байгаа аймаг, сумдын малчдад хүргэхэд хувь нэмрээ оруулав.

Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж байгалийн бэрхшээлд нэрвэгдсэн малчдыг дэмжихийг уриалж, энэрэл нигүүлсэл, харилцан туслалцах сэтгэл нь нийгмийн эв нэгдлийн үндэс болохыг онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top