Чингис хааны тухай гаднын эрдэмтдийн 25 эшлэл

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 21

Их эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 836 жилийн ой, Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. Чингис хааны суу заль, бахдам түүхийн талаар гаднын эрдэмтдийн хэлсэн 25 эшлэлийг уншигч танд хүргэе.


1. “Чингис хаан бол дэлхийн түүхэнд хамгийн том нөлөө үзүүлсэн удирдагчдын нэг юм. Тэрээр даяаршлын суурийг тавьсан”

Жек Уэтерфорд (Америкийн антропологич, зохиолч)

 

2. “Түүний амжилт бол зөвхөн байлдан дагуулалт биш, харин төрийн байгуулал, хууль цаазын шинэчлэл байлаа”

Паул Ратчевски (Германы түүхч) 

 

3. “Чингис хаан бол Ази тивийн “Наполеон” байсан. Гэхдээ түүнээс илүү алсын хараатай, илүү тогтвортой гүрэн байгуулсан юм”

Рене Груссе (Францын түүхч)

 

4. “Тэр бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн анхаарал татсан удирдагч”

Жон Мэн (Английн зохиолч, түүхч)

 

5. “Чингис хаан бол цэргийн суут ухаантан төдийгүй дипломатч, хуульч, зохион байгуулагч байв”
Девид Морган (Английн түүхч)

 

6. “Түүний байгуулсан гүрэн бол зөвхөн газар нутгийн хэмжээ томоос гадна соёл, худалдаа, шинжлэх ухааны солилцооны том төв байлаа”

Тимоти Мей (Америкийн түүхч):  

 

7. “Чингис хаан бол Ромын эзэнт гүрнээс хойш хамгийн хүчирхэг гүрэн байгуулсан хүн”

Эдуард Гиббон (Английн түүхч): 

 

8. “Тэр бол түүхэн дэх хамгийн ухаалаг, зоримог удирдагчдын нэг”

Михаил Правдин (Оросын түүхч)

 

9. “Чингис хаан бол зэрлэг байлдан дагуулагч биш, харин соёл иргэншлийг түгээгч байсан юм”

Харольд Лэмб (Америкийн зохиолч):

 

10. “Чухамдаа түүний стратеги өнөөгийн менежментийн онолын суурь болж чадна”

Жеймс Чэмберс (Английн зохиолч)

 

11. “Их Монголын армийн зохион байгуулалт бол дэлхийн түүхэнд хамгийн үр дүнтэй системүүдийн нэг”

Стивен Төрнбулл (Английн түүхч):

 

12. “Чингис хаан бол торгоны замын сэргэлтийг авчирсан хүн”

Питер Френкопан (Оксфордын түүхч)

 

13. “Түүний удирдлага дор нүүдэлчид анх удаа дэлхийн түүхэнд томоохон байр суурь эзэлсэн юм”

Томас Барфильд (Америкийн антропологич)

 

14. “Чингис хааны уг гарваль, бахдам түүхийг өгүүлэх Монголын нууц товчоо бол дэлхийн утга зохиолын үнэт өв юм”

Игор де Рашевиц (Италийн монголч эрдэмтэн):

 

15. “Чингис хааны байгуулсан гүрэн улсад аялсан нь миний амьдралын хамгийн гайхамшигтай туршлага байлаа”

Вильгельм Рубрук (Францын санваартан):

 

16. “Монголын эзэнт гүрэн бол дэлхийн хамгийн зохион байгуулалттай, аюулгүй газар байв”

Марко Поло (Итали аялагч)

 

17. “Чингис хаан бол Хятадын түүхэнд ч гүн нөлөө үзүүлсэн хүн”

Самуэл Эдшид (Английн түүхч)

 

18. “Түүний удирдлага дор Евразийн соёлын солилцоо эрчимжсэн юм”

Денис Синор (Унгарын түүхч)

 

19. “Чингис хаан бол зөвхөн байлдан дагуулагч биш, харин соёлын элч байв”

Жеан Поль Руа (Францын түүхч)

 

20. “Түүний гүрэн бол үндэстэн улс гэх ойлголтын анхны загваруудын нэг”

Бенедикт Андерсон (Америкийн түүхч)

 

21. “Чингис хаан бол исламын ертөнцтэй харилцаа тогтоосон гадаадын анхны удирдагч юм”

Ричард Фолц (Канадын түүхч)

 

22. “Түүний байгуулсан эзэнт гүрэн дэлхийн түүхийн томоохон эргэлтийн цэг байсан билээ”

Девид Кристиан (Америкийн түүхч)

 

23. “Монголын нөлөө Хятадын хэл, соёлд ч гүн шингэсэн юм”

Виктор Х.Маир (Америкийн хэл зүйч)

 

24. “Чингис хаан бол хүн төрөлхтний түүхийн хамгийн нөлөө бүхий хувь хүн”

Колин Ренфрю (Английн археологич)

 

25. “Түүний төрийн байгуулал бол орчин үеийн улс төрийн институцийн суурь болж чадна”

Френцис Фүкүяма (Америкийн улс төр судлаач)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(102.89.82.72) 2025 оны 11 сарын 22

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь

0  |  0
Top