МАН | УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 20

Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж, УИХ-ын даргад намын дарга Н.Учралыг нэр дэвшүүлэхээр тогтсон байна.

МАН-ын дарга Н.Учрал нь Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын алба хашдаг. Тэгвэл түүний оронд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилохоор яригдсан байна.

Намын дарга нь УИХ-ын дарга байх зохимжгүй гэдгийг Ардчилсан намын бүлэг илэрхийлж, энэ байдлыг өөрчлөх, парламентын институцыг хадгалах тухай хууль өргөн барина гэдгээ энэ долоо хоногт илэрхийлсэн билээ.

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргын томилгоог хэлэлцэн батлах товтой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top