Н.Учрал: Засгийн газрын бодлогыг намын даргын хувьд тууштай дэмжинэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 19

Монгол ардын намын 31-р Их хурлаар гарсан шийдвэр болон цаг үеийн асдуулаар МАН-ын дарга, Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр намын даргын хувьд Засгийн газрын бодлого үйл ажиллагааг тууштай дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн дөрвөн сар гаруй хугацаанд экспортыг долоо дахин нэмэгдүүллээ. Валютын нөөцийг хадгалж байна. Зээлжих зэрэглэл нэмэгдсэн зэрэг эдийн засгийн хувьд тоогоор илэрхийлэгдэх сайн үр дүнгүүд гарсаар байна. Засгийн газрын зүгээс авлигатай тэмцэж байгаа, уул уурхайн салбарын ил тод байдлыг хангуулах чиглэлээр ажиллаж байгаа Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг МАН-ын даргын хувьд бүрэн дэмжинэ. Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаа манай улс оронд асар их чухал байна” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.55.188.98) 2025 оны 11 сарын 25

Bitgii hutsaa.ogor Buriad chi Mongol orniig.suiruuleh.gai tarichihaad bitgii hutsaad.shaagaad.bai. omhii Frants ruugaa.Zail.Tonil.

0  |  0
Top