Филиппинд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 27 хүн амиа алдсан тухай тус улсын Онцгой байдлын газар мэдээлжээ.
Байгалийн гамшгийн улмаас 147 хүн бэртэж, гэмтсэн байна. Хохирлын мэдээлэл урьдчилсан бөгөөд цаашид хохирогчдын тоо өсөх магадлалтай гэж тус газар тодруулжээ. Гамшгийн үеэр цахилгаан тасарч, хэд хэдэн байшин нурснаас 100 жилийн настай сүм хийд нурсан байна.
Себу арлын Богу хотод болсон газар хөдлөлтийн голомт таван км гүнд бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн магнитуд нь 6.9 гэж үнэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )