Шатрын Улсын аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймгийн төвд энэ сарын 3-14-нд боллоо. Эмэгтэйчүүдээс олон улсын мастер Б.Мөнгөнзул нэг тойргийн өмнө аваргын болзлоо хангасан талаар өчигдөр мэдээлсэн.
.jpg)
Тэгвэл өнөөдөр буюу сүүлчийн өрөгт их мастер Сумъяагийн Билгүүн өрсөлдөгч Н.Содбилэгтийг хожсоноор 8 оноотой болж, улсын аваргаар тодорлоо. Сүүлчийн өрөгт С.Билгүүнтэй ижил 7 оноотой явсан М.Амилал өрсөлдөгч Х.Итгэлттэй тэнцсэнээр оноо хувааж, 7.5 оноогоор аман хүзүүдлээ.
.jpg)
Урьдчилсан сонгон шалгаруулалтын тэмцээнд амжилттай оролцсон Монголын шилдэг шатарчид өнгөрсөн жилийн аварга тамирчидтай нэгдэн, эмэгтэй, эрэгтэй тус бүр 12 мастер улсын аваргын төлөө өрсөлдөж ийнхүү дүнгээ гаргалаа.


Сэтгэгдэл ( 0 )