Монгол улсын Засгийн газрын тэргүүн, ерөнхий сайд Гомбын Занданшатар Өмнөговь аймагт 2026 оны 02 сарын 07,08-ны өдрүүдэд ажиллаж байна. “Түмэн тэмээний баяр”-ын арга хэмжээнд оролцон говийн ард иргэд, тэмээчид, үзэгч олонд хүндэтгэл үзүүлж мэндчилгээ дэвшүүллээ.
Өмнөговь аймгийн “Өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээн” зохион байгуулагдаж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд оролцлоо.
Мөн Өмнөговь аймгийн ард иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулж, Засгийн газрын бодлого чиглэлийг танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсож, асуултад хариулав.
Өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатар ингэний сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байна.



Сэтгэгдэл ( 0 )